Saturday, 2024-11-30, 10:37 PMWelcome Guest | RSS
...
Site menu
Нэвтрэх
Tag Board
Statistics

Total online: 10
Guests: 10
Users: 0
Санал асуулга
manai surguuliin hamgiin hoorhon in hen be?
Total of answers: 21
Main » 2011 » February » 17 » хайрлах хүн үнэхээр олдохгүй байна
9:41 PM
хайрлах хүн үнэхээр олдохгүй байна
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би нэгэн байгууллагад ажилдаг зүгээр л энгийн нэг залуу. 24 настай. Надад нэг асуудал байна. Би оюутан байхдаа нэгэн охинд үнэхээр хайртай байсан. Түүнтэйгээ 2 жил үерхсэн. Тэрхүү он жилүүд миний зүрх сэтгэлээс отгхонч гардаггүй. Тэр үед л би жинхэнэ хайр гэдэг зүйлийг мэдэр ч үнэхээр аз жаргалтай байсан. Өглөө нүдээ нээгээд л тэр минь бодогддог байсан. Харин харамсалтай нь манай 2 гэр бүлээс болоод бид 2 хөндийрсөн. Эмэгтэй хүн нэг шийдхэрээ хэцүү юм байна лээ. Би өөрийгөө их зөөлөн эр хүн гэж дүгнэдэг. Би найз бүсгүйгээ хардаж, хэрүүл уруул хийж огтхон ч үзээгүй. Тэгээд нэг л өдөр бид 2 ярилцсан, үнэхээр би тэр бүсгүйг ойлгохыг хичээсээн. Тэгээд л тэр минь яваад өгсөн. ОДоо нэг залуутай суугаад, хүүхэдтэй болсон би нэг ч удаа ярьж байгаагүй. Учир нь би нэгэнт амьдрал зохиочихсон хүнд гай болох байх гэж бодсон. Одоогоор би ажил төрөлөө хийгээд, хажуугаар нь бөндгөрөө ашиглаж мөнгө төгрөг ч сайн олдог үеийн залуусаас дутахааргүй хүн харахад сайхан залуу, охидын хэлдгээр унаа тэрэгтэй байр савтай дажгүй л залуу. Би өөр хүнд хайртай болох гэж их хичээх юм даанч яг хуучин хайрт шигээ хайрлах тийм мэдрэмж огт төрөхгүй юм. Яагаад ч юм нэг л болж өгөхгүй.

Тэгээд хайргүй байж эмэгтэй хүнийг хамаагүй өөртөө дасгаад гомдоочих вий гэж их айх юм. Манай ээж их хэлдэг л дээ эмэгэй хүнийг гомдоож болохгүй шүү гэж. Сексийн хувьд ч хэцүү юм. сайн мэдэх мэдэхгүй охидтой унтаж хэвтээд яваад байхлаар бас хэцүү л юм. Үнэхээр гоё сэтгэгдэл төрүүлж хайр хүргэх бүсгүй олдохгүй байна. аа эсвэл би хүнийг хайрлаж чадахаа больчив уу? Гэхдээ одоо намайг хүрээлж буй бүсгүйчүүд бүгдээрээ л нэг намайг гайгүй мөнгөтэй залуу гэж бодоод болж өгвөл нэг шоудаж даалгачих, бас хэдэн цаас салгачих санаатай байх юм. Бүсгүйчүүд битгий гомдоорой мэдээж сайхан сэтгэлтэй хүүхнүүд зөндөө бий. Надад бас эр хүн санхүүгийн хувьд, боловсролын хувьд арчаагүй байх нь надад огт таалагддаггүй. Ямартай ч эр хүн айл гэр аваад явчих чадалтай байх хэрэгтэй гэж боддог. Эцсийн эцэст мөнгө их цуглуулаад байхаар сүүлдээ бүр утгагүй болчих юм. Юундаа ч хэрэглэхийн. ЗҮрх сэтгэлдээ л аз жаргалгүй бол ная сайхан юм хэрэглээд хүний нүдэнд сайхан харагдаад ямар ч таашаалгүй юм. Гэхдээ би хүлээнээ. Зүрх сэтгэлд минь нар шиг гийж ирэх тэр бүсгүйг би өдөр бүр хүлээдэг… /анх удаагаа энэ сайтад бичлээ/ Яагаад ч юм сэтгэл хөнгөрчих боллоо. Баярлалаа та бүхэнд намайг зөв ойлгоорой. Бас neee.ucoz.mn-ийн хамт олонд баярлалаа.

Views: 378 | Added by: HIRABI | Rating: 0.0/0
Total comments: 1
1 VieNa  
0
mmmmmmmm

air air tanai site star yum bishuu.........


Name *:
Email *:
Code *:
Хайх
Calendar
«  February 2011  »
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Entries archive
Site friends
  • Create a free website